Египтийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Мухаммед Мурси  каирын төв талбай дээр ард түмэндээ хандаж үг хэллээ. “Ард түмний засгаас илүү засаг гэж үгүй” гэж тэр тус улсын төрийн тэргүүний албан тушаалд орохтой холбогдуулан болсон арга хэмжээний үеэр тунхаглан зарлав. Мурси нь хууль болон Үндсэн хуулийг сахин амьдрах” иргэний төрийг хадгалхаа амлав. Тус улсад “сөргөлдөөн, үл итгэлцэлүүдэд байр үгүй” гэж тэр батлан хэлэв. Төрийн тэргүүн амлахдаа, эдийн засгийг сэргээж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөө үзүүлэхээ амлав. Төрийн тэргүүний тангараг өргөх албан ёсны арга хэмжээ Каирт энэ бямба гаригт болно. Шилжилтийн үед тус улсыг удирдаж байсан Зэвсэгт хүчний дээд зөвлөл сонгуулийн өмнө тус улсын Үндсэн хуулинд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлагдмал болгох өөрчлөлтийг оруулсан аж. Үүнийг эсэргүүцсэн жагсааал баасан гаригт Каирын төвд боллоо.