6-р сарын 28 нд тус улсад явагдсан Улсын их хурлын сонгуульд Монголын Ардчилсан нам өөрийн гол өрсөлдөгч хүчин МАН-аас ялимгүй тасарч ялалт байгууллаа.Тус улсын СЕХ-ноос албан ёсоор зарласан мэдээгээр, Монголын Ардчилсан нам сонгогчдын 35,32 хувийг авчээ. Тус намын гол өрсөлдөгч болох МАН 31,31 хувийн санал авчээ. Жагсаалын гуравдугаарт, МАХН болон МҮАН –ын “Шударга ёс” эвсэл нийлээд 22,32 хувийн санал авчээ.

СЕХ-ны тайлбарласны дагуу сонгууль явагдсаны хоёр хоногийн дараа сонгуулийн дүнг зарласан явдал нь тус улсын зарим газруудад техникийн асуудлуудын улмаас саналын хуудсуудыг гараар тоолсонтой холбоотой аж. Өмнө нь энэ удаагийн сонгуулиар анх удаагаа саналын хуудсуудыг цахим аргаар тоолохоор сонгуулийн хэсэг бүрийг автомат хайрцагаар хангасан юм. Энэ удаагийн сонгуульд Монгол улсын сонгох, сонгогдох эрхтэй иргэдийн 65 орчим хувь буюу 1 сая 198 мянган хүн оролцожээ.

Тус улсын Үндсэн хуулиар парламентын сонгуульд ялсан нам засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй юм.

Орон нутгийн сонгуулийн ажиглагчдын үзэж байгаагаар, энэ удаагийн сонгуульд ардчиллынхан ялсан нь 2011 онд тус улсын улс төрийн тавцан дээр ерөнхийлөгч асан Н. Энхбаярын тэргүүлсэн МАХН шинээр байгуулагдсантай холбоотой бөгөөд тус нам МАН-аас нилээд олон тооны саналыг чангаажээ.