ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Женев рүү Сирийн асуудлаар олон улсын бага хуралд оролцохоор явж байгаа бөгөөд уг арга хэмжээ нь эерэг үр дүнд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Сайд үзэхдээ, бага хурал дээр талууд зөвшилцөн, цаашдын төлөвлөгөөг тодорхойлж чадах ёстой гэжээ. Энэ тухай тэр сэтгүүлчдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой өнгөрсөн баасан гаригт хийсэн уулзалтынхаа дүнгийн талаар мэдэгдэхдээ уламжлав. Лавровын хэлж байгаагаар, энэ нь “Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд олон улсын нийгэмлэгүүдийн хүчин чармайлтуудыг нэгтгэх хэрэгтэй” тухай яригдаж буй юм. Тэр тэмдэглэхдээ, Москва ажиглагчдын тоог нэмэгдүүлэхийн төлөө байгаа гэжээ. Энэ нь байдлыг зохицуулахтай холбоотой анхны алхмыг ажиглахад төдийгүй, мөн үүнтэй зэрэгцэн Сирийн суурин газруудаас засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний зэвсэглэсэн бүлгэмүүдийг гаргахад ашигтай болж болзошгүй юм. Сирийн талын үзэж байгаагаар, дараагийн алхам бол Сирийн сөргөлдөөнд оролцогч бүх талууд болон гадаадын тоглогчид нэгэн адил цаг алдалгүй хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэж Сергей Лавров хэллээ. Тэрбээр нэмж хэлэхдээ, Сирийн шилжилтийн үеийн төгсгөлийг урьдаас дуусгавар болгох нь үр дүнгүй хэрэг гэж үзэж байна гэж нэмж хэллээ. Нөгөөтэйгүүр, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн баасан гаригийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой хийсэн уулзалтыг үр дүнтэй болж өнгөрсөнийг онцлон тэмдэглэсэн.“Энэ бол хамгийн их үр дүнтэй болсон яриа хэлэлцээрүүдийн нэг “гэж тэр хэлсэн юм.