Кыргызстаны парламент тус улсын ерөнхийлөгчид гадаад бодлогыг асуудлыг тодорхойлох бүрэн эрхийг шилжүүллээ. Энэ тухай баасан гаригт тус улсын Жогорку Кенешагийн /нэг танхимтай парламент/ хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэхдээ, шинэ хууль “гадаад бодлогын салбарт төрийн байгуулагуудын болон албан тушаалтануудын бүрэн эрхийг хязгаарлахад “ чиглэгдсэн гэв. Үүнд гадаад бодлогын шийдвэрүүдийг харилцан ажиллагааны салбарт боловсруулж, батлах болон хэрэгжилэх журам багтажээ. Хуулийн дагуу ерөнхийлөгч нь Кыргызстаны гадаад бодлогыг тодорхойлж тус улсыг дотоодод болон гадаадад төлөөлж байх юм. Тэрбээр гадаад бодлогын концепцуудыг ерөнхий сайд болон тус улсын парламенттай зөвшилцсөний дараа батлаж байна. Ерөнхийлөгч батлаж гарын үсэг зурсаны дараа хууль хүчинтэй болно.

2010 онд төрийн эргэлт гарсаны дараа болон Кыргызстаны үндсэн хуулинд өөрчлөлтүүдийг оруулсаны дараа тус улс нь парламентын засаглалтай болсон юм. Ингэхдээ парламентын олонхийн томилсон ерөнхий сайд тус улсын тэргүүн болсон юм. Ерөнхийлөгч үндсэндээ төлөөлөх үйл ажиллагаатай байсан юм.