Хятадад үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 50 хүн нас барж,, 40 гаруй хүн сураггүй алга болоод байгаа тухай Синьхуа агентлаг уламжлав. Хятадын өмнө болон хойд хэсгийн нутгуудад 6-р сарын 20-оос эхлэн үер буух болсон юм.  Үерийн улмаас 34 мянга гаруй байшин барилга эвдэрч, 89 мянган байшин бага зэрэг гэмтсэн байна. Одоогийн байдлаар тус улсын эдийн засагт 1,6 орчим тэрбум долларын хохирол учраад байна гэж эрх баригчид үнэлж үзжээ.