ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров баасан гаригт Санкт-Петербургэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой хийсэн яриа хэлэлцээрийн дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.“Манай хоёр орнуудын хооронд бодит ойлголцол байна гэдгийг бид мэдсэн” гэж Лавров сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Тэрбээр тэмдэглэхдээ, хоёр орны цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай гэрээг хэрэгжүүлж эхлээд байна гэлээ.

“Энэ нь урагшлах чанартай алхам, учир нь өмнө үед Орос улс, АНУ-тай хамтран цэрэг техникийн сэдвийг боловсруулах гэдгийг төсөөлөх нь төдийлөн бодит биш байсан” гэж Лавров хэллээ.

Яриа хэлэлцээрийн үеэр хоёр ерөнхийлөгчийн Орос улс, АНУ-ын хооронд эдийн засгийн харилцан ажиллагааг нэмэгдүүлэх тухай даалгаварууд одоогийн байдлаар бага хэрэгжиж байгаа тухай яригдсан юм.

Талууд АНУ болон ОХУ-ын хөрөнгө оруулалтын уур амьсгалын байдалд хамтарсан дүгнэлт өгөх механизмыг байгуулах нөхцөлүүд дээр ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн, хоёр орны хооорондын харилцаанд зарим нэгэн тулгамдсан асуудлууд байна гэж Лавров нэмж хэллээ. Тэрбээр хэлэхдээ тухайлбал, америкчууд ОХУ-аас үрчлэгдсэн хүүхдүүдтэй ёс бусаар хандаж байгаа тухай хурцадсан сэдэв болон Магнитскийн жагсаалтыг тойрсон асуудал зэрийг нэрлэв. “Эдгээр нь манай харилцаанд бухимдал үүсгэж байна “ гэж Лавров нэмж хэллээ.