Олон улсын аз жаргалын өдрийг жил бүрийн 3-р сарын 20-нд тэмдэглэж байх юм. Энэ тухай баасан гаригт баталсан НҮБ-ын ерөнхий ассамблейн тогтоолд уламжилжээ. Тогтоолын дагуу Аз жаргалын өдөр нь нийтлэг аз жаргалын үзэл санаа болон дэлхийн хүмүүсийн чухал зорилт байх юм. Энэ өдрийг тус байгууллагын бүх гишүүн орнууд нийгмийг гэгээрүүлэх ажлыг явуулж байхыг НҮБ уриалж байна. 3-р сарын 20-нд баярын өдрийг сонгосон нь санаандгүй биш юм. Жил бүрийн хаврын энэ өдөр, шөнө тэнцдэг билээ. Ингээд хаврын өдөр, шөнө тэнцэх энэ өдөр дэлхийн иргэн бүр аз жаргалтай байхын бэлэгдэл болох юм. Түүнчлэн, энэ өдөр нилээд хэдэн орнуудад, тухайлбал, Иран, Афганистан, Тажикистан, Казахстан, Кыргызстан, Узбекистан зэрэг орнуудад Шинэ жилийн эхний өдөр гэж тэмдэглэдэг байна.