Ойрхи-Дорнодын сүүлийн жилүүдийн үйл явдлууд болон оросын цэргийн техник бөгөөд зэвсэгийг худалдан авах гэрээ өссөн нь оросын бүтээгдэхүүн байлдааны чадвартай, дэлхийд эрэлт хэрэгцээтэй байна гэдгийг гэрчилж байна. Энэ тухай “Рособоронэкспорт”-ын ерөнхий захирлын орлогч Игорь Севастьянов “Машин угсралтын технологи -2012” олон улсын II чуулганы үеэр сэтгүүлчдэд мэдэгдэв. Оросын цэргийн техникийн экспортын нийт хэмжээ өсч байна гэж Севастьянов нэмж хэллээ. Түүний ярьснаар, оросын цэргийн техник нь гадаадынхаас бүхээгийн тав тухгуй байдлаараа ялгаатай аж. Гэхдээ эдгээр нь байлдааны ажиллагаа явуулахад зориулагдсан хийгээд үүнд юуны өмнө галын хүчирхэг байдал шаардлагатай аж. Москва орчмын Жуковскийн “Машин угсралтын технологи-2012” олон улсын чуулгыг “Рособороэкспорт”ын төлөөлөгч оросын цэргийн техникийн чадавхийг захиалагчдад харуулахад боломжтой сайхан талбай гэж нэрлэжээ.