6-р сарын 2- нд явагдсан Монгол улсын парламентын сонгуульд Ардчилсан нам бусдаасаа ялимгүй тэргүүлж явна. Холбогдлох тоо баримтуудын өнөөдөр тус улсын СЕХ сэтгүүчдэд мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар 26 тойргоос 17 тойргийн сандын хуудсуудыг тоолоод байна. Тус улсын нийт 2436 сонгуулийн хэсэгт бүгдэд инь автомат саналын хуудас тоолох машин тавьсан юм. Тэдгээрийн 82 хэсгийн дүн одоогоор СЕХ-нд ирээгүй байна.

Энэ цагт АН сонгогчдын 32,34 саналыг авчаад байна. Эрх баригч МАН нилээд хоцорч яваа бөгөөд 2,,38 % байна. Харин одоогийн парламентын гуравдагч удирдагч болох “Шудрага ёс “ эвсэлд МАХН болон МУАН орж буй юм. Тэд нийлээд 20,51 % санал аваад байна.

СЕХ –нд мэдэгдснээр, тус улсын зарим газруудад техникийн эвдрэл гарсны улмаас саналын хуудсуудыг гараар тоолж буй юм. Ингэхдээ энэ удаагийн сонгуулийн үеэр анх удаагаа сонгуулийн хэсэг бүрийг цахим хайрцагаар хангасан гэж өмнө нь мэдээлж байсан. Энэ удаагийн сонгуульд нийтдээ 1 сая 198 мянган хүн санал өгсөн бөгөөд энэ нь Монголын сонгох, сонгогдох эрхтэй нийт хүн амын 65 орчим хувь юм.

Парламентын сонгуульд ялсан нам тус улсын үндсэн хуулийн дагуу өөрийн засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй юм. Ардчиллынхны амжилтыг ажиглаж байсан орон нутгийн сонгуулийн зарим ажиглагчдын үзэж байгаагаар, 2011 онд шинээр улс төрийн тавцан дээр гарч ирсэн Монголын ерөнхийлөгч асан Н. Энхбаярын тэргүүлсэн МАХН нь МАН-ын хагас саналыг татсан гэж үзэж байна. Энэ нь МАХН байгуулагдсаны дараа Н.Энхбаярын талын олон хүн МАН-наас тус улсад одоо болтол нэр хүндтэй шинээр байгуулагдсан намд орсонтой холбоотой аж. Энхбаяр өөрөө сонгуульд оролцоогүй, учир нь түүнийг авилгын хэрэгт сэжиглэн одоо болтол шалгагдаж буй юм.

СЕХ сонгуулийн эцсийн дүнг хараахан зарлаагүй байна.