Оросын батлан хамгаалах салбарын үйлдвэрүүд цоо шинэ боловсруулалтуудаа Москва орчмын Жуковскийд «Машины аж үйлдвэрийн технологи-2012» форумын хүрээнд үзүүлж байна.

Воронеж хотын «Созвездие» концерны нийт цэргийн анги нэгтгэлийг удирдах автоматчилсан систем форумд сонирхуулсан шинэ бүтээлийн нэг болсон. Систем байлдааны техникийн загваруудын цогц юм гэж компанийн төлөөлөгч Александр Загайнов тэмдэглэн хэлээд

«Эдүгээ байлдааны ажиллагааны үр бүтээлийг дээшлүүлэх арга барилыг хаа сайгүй эрэж байна. Автоматчилсан хэрэгсэл удирдлагыг илүү оновчтой болгож, буудлагын тусгалыг дээшлүүлж, нөөц хөрөнгө хэмнэх замаар үр бүтээлийг нэмэгдүүлэх боломж олгож байна. Тэр программын цоо шинэ хангамж болон дайсны бай, барилга байгууламж чухам хаана байгааг лавтай тогтоох навигацийн хэрэгсэлтэй» гэв.

Жуковскийн форум дээр мэргэжилтнүүд ба үзэгчитд С-300, «Бук» зэрэг зенит-пуужингийн цогцолборыг гойд сонирхож байна. Энэ нь мэдээжийн хэрэг. Эдүгээ оросын АДХ хэрэгсэл дэлхийд эрэлт хэрэгцээтэй байна гэж Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны захирал Александр Фомин тэмдэглэн хэлээд

«Юуны түрүүнд агаараас цохилт өгөхийг сүүлийн үед байлдааны системийг хэрэглэсэн тохиолдол харуулав. Эдгээр нь хүчирхэг оператив цохилт билээ. Мэдээжээр давшилтын хэрэгслийг эсэргүүцэх батлан хамгаалах зэвсэг техник зохиож бүтээнэ. Янз бүрийн ангилалын зенит-пуужингийн цогцолбарууд тэдгээрийн дотор байна. Орос улс ийм ойр, дунд, алсын тусгалтай системийг үйлдвэрлэж байна» гэв.

С-300, С-400 цогцолборуудаар Оросын армийг зэвсэглэжээ. Одоо 5 дахь үеийн С-500 цоо шинэ системийг зохион бүтээж үйлдвэрлэх гэж байна.