Газар зүйн хувьд өлс хол байрладаг орнуудын оюутны ялгаа нь нэг орны янз бүрийн үеийнхний төлөөлөөс хамаагүй бага аж. Залуучууд дэлхийчлэлд сөргөөсөө илүү эерэг зүйлүүдийг харж байна. Тэгээд ч энэ процессыг дэмжиж байна. Чухамдаа үүнийг Уулын Алтайн гайхамшигтай байгальтай Барнаул хотод энэ өдрүүдэд зохиогдож байгаа Азийн оюутны их чуулган гэрчилж байна.

Алтайн их сугуулийн проректор Игорь Дубины үзэж байгаагаар, Азийн оюутны чуулга уулзалтыг тивийн эдийн засгийн өргөн хамтын ажиллагааны ирээдүй гэж нэрлэх бүрэн боломжтой юм гэлээ.

«Олон улсын оюутны чуулгануудаар дамжуулан хүн төрөлхтөнд соёлын болон төрийн илүү нягт хамтын ажиллагаанд гарах боломжууд бий юм. Гэтэл янз бүрийн орнуудын эдийн засгийн хөгжлийн түвшин хүчтэй ялгаатай хирнэ, боловсролын системийн хооронд ялгаа бага юм. Боловсролыг интеграчлах нь улс төр, эдийн засгийн асуудлуудыг дэлхийчлэхээс хялбар юм» гэлээ.

Энэ удаагийн чуулганы уулзалтын сэдэв ”Хил хязгааргүй боловсрол”. Өнөөдрийн залуучуудад яс үндэс үл харгалзан үеийнхэнтэйгээ харьцахад ямарч бэрхшээл үгүй юм. Олон орны оюутнууд ижил чиглэлүүдтэй, эрдэм шинжилгээний олон бүтээлүүдийг санал болгож байна. Алтайн чуулганд оролцогчдын дийлэнхи нь азийн боловсролын нэгдсэн орон зайг байгуулах нь оюутнуудын суралцах сонирхолыг татаад зогсохгүй илүү чанаратай боловсрол эзэмшихэд болон бүс нутгийн аль ч оронд ажил олоход хялбар болно гэдэгт итгэлтэй байна.

Оюутны их чуулганд Азийн 50 их сургуулийн төлөөлөгчид оролцжээ. Тухайлбал, Орос, Монгол, Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам, Сингапур зэрэг орон юм.