Сүүлийн найман жилд Орос улсад бусад үндэстнийг бодоход орос хүмүүсийн тоо өсөн нэмэгдснийг өнөөдөр «Российская газета» сонинд нийтлэсэн хүн амын тооллогын үр дүн тусган харуулав. 2002 оны хүн амын тооллогоор ОХУ-д 115 сая орос хүн оршин сууж байсан бол 2010 онд 111 сая хүртэл цөөрчээ. Үүний хамт 2010 онд ОХУ-ын хүн амын дотор орос хүмүүсийн хувь 0,3 хувиар өсөн нэмэгдсэн юм. 2010 оны хүн амын тооллогын үр дүнгээр Орост татарууд хоёрт, украинчууд гуравт орж байна. Мөн оросын 5,6 сая оршин суугч өөрсдийгөө нэг ч үндэстэн ястанд хамруулаагүй байна. Чеченууд бол оросын хамгийн залуу үндэстэн юм. Чеченуудийн 16 хүрээгүй залуучууд 34,3, ингушуудын дотор 30,9 хувь тус тус эзлэж байна. Аварууд энэ үзүүлэлтээр гуравт оров.2010 оны хүн амын тооллогын үр дүнгээр орос хүмүүсийн дотор залучууд 15,9 хувь эзлэжээ.