Оросын флот АНДБН-ийн орнуудын Тэнгисийн цэргийн хүчний сургуульд анх удаа оролцоно. Сургууль Гавайн арлууд орчимд эхлэнэ. Оросын шумбагч хөлгийг эсэргүүцэх «Адмирал Пантелеев» хөлөг онгоц, «Борис Бутома» шатахуун зөөгч, «Фотий Крылов» аврагч хөлөг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Перл-Харбор баазад очно. Тэнгисийн десантын ажиллагааны хүрээнд энгийн оршин суугчдыг нүүлгэх болон хөлөг, нисэх онгоцыг эсэргүүцэх хамтын ажиллагааг зохион байгуулах арга барилыг сургуулилах юм. Оросын цэргийн ажиглагчид л олон улсын томоохон сургуульд улс орноо өнөө болтол төлөөлж байсан. Дэлхийн 22 улсын 42 хөлөг онгоц энэ удаагийн сургуульд оролцох юм.