Египетийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурси ирэх долоо хоногийн эхээр Каирт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтэй уулзана гэж өчигдер орой египетийн «Аль-Ахрам» сонины интернет хувилбар дипломат эх сурвалжийн мэдээллийг үндэслэн мэдээлжээ. Клинтон Мурситай хоёр орны харилцааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцоруулснаас хойшхи шилжилтийн үед улс орноо удирдсан Зэвсэгт хүчний дээд зөвлелийн тэргүүн Хусейн Тантавитай уулзах юм.

АНУ 2011 оны 2-р сарын 11 хүртэл засгийн эрхэнд байсан Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарактай нягт харилцаа холбоотой байсан. Гэвч засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн Египетэд эхлэсэн үед АНУ-ын засаг захиргаа Мубаракыг дэмжихээс татгалзаж, төрийн тэргүүний шинэ сонгууль явуулахыг уриалжээ. АНУ шилжилтийн үед египетийн «Лалын ахан дүүс» хөдөлгөөнтэй харилцаа холбоотой байв. Египетийн ерөнхийлөгчээр сонгогдсон Мурси тухайн үед АНУ-д сурч ажиллаж байсан нь тэмдэглүүштэй. Мурси сансар огторгуйг судлаж байсан юм. Египетийн ерөнхийлөгчийн хоёр хүү АНУ-ын харьяат  юм.