Узбекистан ХАБГБ-ын бүрэлдэхүүнээс 2 дахь удаагаа гарсан явдлыг тус улсын ГХЯ Афганистантай тогтоосон хоёр талын харилцааг урьтлал болгосонтой холбон үзэж байна гэж өнөөдөр оросын «Коммерсант» сонинд Узбекистаны ГХЯ-ны төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн бичжээ. Узбекистан Афганистантай тогтоосон хоёр талын хамтын ажиллагааг нэн тэргүүний зорилгоо  болгож түүнээс гадна ХАБГБ-ын орнуудын цэргийн хамтын ажиллагааг бэхжуулэх төлөвлөгөө Ташкентад таалагдахгүй байна гэж тус төлөөлөгч «Коммерсант» сонинд мэдээллээ. Одоо Москва Узбекистаны шийдвэрийн хор холбогдолд дүн шинжилгээ хийж байна гэж оросын дипломат бүлгийнхний төлөөлөгч «Коммерсант» сонинд мэдээлэв. Одоо байгууллагын бусад гишүүд эл асуудлаар нийтийн байр суурийг уялдуулан зохицуулах юм. Узбекистаны дурдсан шалтгаан итгэлтэй биш байна гэж оросын эх сурвалж мэдээллээ. ХАБГБ-ыг 1992 онд үндэслэн байгуулсан юм. Узбекистанаас гадна Орос, Белорус, Армени, Казахстан, Кыргызстан, Тажикистан улсууд түүний бүрэлдэхүүнд орж байна. 1999 онд Узбекистан тус байгууллагын бүрэлдэхүүнээс гарч, зөвлөтөөс хойшхи орон зайд ОХУ-ыг сөрөн зогсох байгууллагад нэгдсэн билээ. 2006 онд Ташкент ХАБГБ-д буцав. Тэр үед америкийн цэргийнхэн Карши-Ханабад баазаас гарч явсан билээ. Гэвч сүүлийн жилүүдэд Узбекистан ХАБГБ-ын цэргийн ба өөр арга хэмжээнд оролцохоос олонтаа татгалзсан юм.