Сирийн иргэд л улс орныхоо байдлыг хэвийн болгох арга барилыг олж мэднэ гэж Сирийн ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Тэрээр Иран улсын телевизэд ярилцлага өгч, Сирид ажиллагаа явуулж буй террорын бүлгүүдийг устгах шийдвэр төгс байна гэв. Башар Асад улс төрийн шинэтгэлийг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд сирийн нутаг дэвсгэрт ажиллагаа явуулж буй террористууд ба тэднийг дэмжиж байгаа улс орнууд ийм өөрчлөн байгуулалт явуулахыг огт бодохгүй байна гэж онцлов. Сирид ираны цэргийнхэн ажиллаж байна гэсэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг Асад хуурамч хэмээн нэрлэв. Сирийн цэргийн эгнээг бутаргах зорилгоор ийм цуу яриа тархааж байна гэж ерөнхийлөгч үзэж байна. Өөртэд нь шахалт үзүүлэх гэсэн зарим улсын оролдлого ямар ч үр дүнд хүрээгүй гэж тэрээр онцлов. Асадын хэлснээр хойшид ч гаднын шахалтыг няцаах хүч чадалтай байна. Ливи маягийн олон улсын цэргийн ажиллагаа Сирид явуулах аргагүй гэж Асад үзэж байна. НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг дампууруулахыг зарим улс оролдож байна гэж Сирийн ерөнхийлөгч хэллээ. Гэвч чухам ямар улс орон ийнхүү оролдож байгааг тэрээр лавлаж дурдсангүй.