Өчигдөр Италийн хөл бөмбөгийн шигшээ баг Германы хөл бөмбөгчдийг хожиж, Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах шевгийн тэмцээнд оролцож тоглох эрхтэй боллоо. Варшавын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эдгээр хоёр улсын багуудын тоглолт 2:1 харьцаатай төгсөв. «Манчестер Сити» багийн довтлогч Марио Болотелли Германы шигшээ багийн хаалганд бөмбөг хоёр удаа цохиж орууллаа. Месут Озил Германы шигшээ багийн ганц бөмбөгийг тэмцээний шувтаргаар сөрөг хаалганд цохиж оруулсан байна.Ингээд 7-р сарын 1-нд Итали, Испанийн шигшээ багуудын шөвгийн тэмцээн Украйны нийслэл Киев хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болно.Эдгээр хоёр шигшээ баг урьд энэ удаагийн Европын аврага шалгаруулах тэмцээний явцад тоглосон билээ. Энэ тэмцээний бүлгийн үе шатны анхны тоглолтод хоёр шигшээ баг хайнцсан байна.

Гэрэл зураг