Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр болсон Улсын Их Хурлын сонгуулийн үр дүн гаргаж байна. Сонгуулийн урьдчилсан үр дүнг одоогоор албан ёсоор зарлаагүй. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрслүүдийн уламжлан мэдээлснээр эрх баригч Монголын ардын нам энэ удаагийн сонгуульд анх удаа хэрэглэсэн цахим хэрэгсэл сонгогчдын саналыг нарийн лавтай тоолох талаар эргэлзэж байна. Үүнтэй холбогдуулан тус нам сонгуулийн бүх хуудасыг гараар тоолохыг шаардав. Гэвч Сонгуулийн Ерөнхий хороо энэ мэдээллийг тайлбарлаагүй байна.

11 нам ба намын 2 эвсэл сонгуульд оролцов. Монголын ардын нам, Ардчилсан нам зэрэг улс орны улс төрийн хоёр хүчин гол өрсөлдөгчид болсон. «Шудрага ёс» эвслийн бүрэлдэхүүнд сонгуульд оролцсон МАХН ажиглагчдын анхаарлыг татав. Эдүгээ хэргий нь мөрдөн байцааж байгаа Монголын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр тус намыг удирдаж байна. 4-р сард тэрээр улс төрийн шуугиан маргааны гол бай болж, хахуульдсан сэжигээр баривчлагдсан билээ.