Өнөөдөр Санкт-Петербургад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар хэлэлцээ хийж, ерөнхийлөгч Асадын хувь заяаны асуудлыг хөндөх юм. Маргааш Женевэд Сирийн талаар үйл ажиллагаа явуулах бүлгийн уулзалт эхлэнэ. НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүд ба сонирхогч бусад улсын төлөөлөгчид түүнд оролцох юм. Хоёр талын сөргөлдөөн маш хурцдсан учир Сирид тэр даруй гал зогсоож чадахгүй байх гэж шинжээчид үзэж байна. Үүний хамт сирийн хямралын нөхцөлд нэг ч тал гаднын тусламжгүйгээр дайнд ялж чадахгүй нь тод зүйл .Энх тайван зорилгоор яриа хэлэлцээ хийж эхлэх хэрэгтэй. Дэлхийн хамтын нийгэмлэгээс түүнд тус дөхөм үзүүлвэл зохино гэж өчигдөр Сергей Лавров мэдэгдлээ. Орос улс Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг ч дэмжихгүй гэж тэрээр өчигдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн билээ. Түүнчлэн Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах тухай өрнөдийн орнуудын уриаг Орос дэмжихгүй гэж Лавров тэмдэглэжээ. Сирийн иргэд л улс орныхоо ерөнхийлөгчийн хувь заяаг шийдвэрлэх ёстой гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров онцлов.