Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн Дяоюйдао (Спратли) арлуудын ойролцоо байлдааны эргүүл хийж эхлэсэн гэж өнөөдөр БНХАУ-ын БХЯ-ны төлөөлөгч Гэн Яньшэн мэдээллээ. Вьетнамын нисэх хүчин эдгээр арал орчимд эргүүл хийж эхлэсний хариуд хятадын талаас байлдааны эргүүлийн ерийн системийг ажиллуулж эхлэв. Хятадын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах зорилгоор ийм аажиллагаа явуулж эхлэсэн гэж БХЯ-ны төлөөлөгч онцлов. Спратли арлуудаас болж үүссэн маргаан Хятад, Вьетнам, Филиппин улсуудын хооронд маш удаан үргэлжилж байна.