Маргааш Өмнөд Солонгос, Япон хоёр улс БНАСАУ-ын талаар цэргийн тагнуулын мэдээлэл солилцох тухай хэлэлцээрт гарын үсэг зурах тухай өнөөдөр Өмнөд Солонгосын ГХЯ мэдээллээ. Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмба, БНСолонгос улсаас Японд суугаа элчин сайд Шин Как Су нар Токиод « Нууц мэдээллийг хамгаалах тухай» хэлэлцээрт гарын үсэг зурах юм. «Япон улс Умард Солонгосын талаар тагнуулын их хэмжээний мэдээлэл нөөцлөсэн. Хэлэлцээр Сөүлд маш ашигтай болно» гэж үүний өмнө өмнөд солоногосын мэдээллийн хэрэгслүүд нэрээ дурдаагүй нэгэн төлөөлөгчийн хэлснийг иш татсан билээ. Хэлэлцээрийн дагуу Хятадын талаар тагнуулын мэдээлэл солилцох тухай орон нутгийн хэвлэл мэдээлэв. Энэ хэлэлцээр 1945 онд Солонгос японы колонийн ноёрхолоос ангижраснаас хойш цэргийн салбарт байгуулсан анхны хэлэлцээр болно.