Оросын төсвийг эрчим хүчний түүхий эдийн үнэ эрс хэлбэлзэхээс даатгах хэрэгтэй гэж ерөнхийлөгч Владимир Путин төсвийн жил дутмын илгээлтийг толилуулан мэдэгдэв. Нефть хийн дутагдалыг багасгах зорилгоор эдийн засгийн өсөлтийг урамшуулвал зохино гэж төрийн тэргүүн онцлов. Түүний дотор түүхий эдийн бус салбарын татварын ачаалалын хувь хэмжээг тогтоож болно. Энэ удаагийн төсвийн илгээлт бол Владимир Путины ерөнхийлөгчийн хувьд засгийн газар ба Улсын хуралд биеэчлэн толилуулж байгаа анхны илгээлт билээ.

Эдийн засгийн стратегийн удирдлагын чанарыг сайжруулахыг 2014-2015 оны төсвийн илгээлтэд чухалчлан заажээ. Гол эрсдэл эдийн засаг дэлхийн нефть хийн зах зээлийн тухайн байдлаас шалтгаалсаар байгаатай холбоотой гэж Владимир Путин онцлов. Энэ нь төсвийн үзүүлэлтүүдэд аюул учруулж байна. Бүх эрсдлийг харгалзан нефтийн дундаж үнийг бодож төсвийг зохиох хэрэгтэй гэж ерөнхийлөгч тэмдэглээд

«Холбооны төсвийн зардлыг төлөвлөхдөө үргэлж өөрчлөгдэж байгаа таамаглал биш тулгуур үзүүлэлтүүдийг үндэслэх хэрэгтэй. Иймээс сүүлийн таван жилийн нефтийн дундаж үнийг үндэслэн төсвийг зохиох юм. Тэгээд 5 жилийн дараа оросын төсвийг арван жилийн нефтийн дундаж үнийг үндэслэж зохионо» гэв.

Түүхий эдийн бус салбарын хөгжүүлэх нь эдийн засгийн хөгжлийг урамшуулах үндсэн арга хэмжээ мөн. Түүхий эдийн бус салбарт ногдох татварыг 2018 он хүртэл тогтоох хэрэгтэй гэж ерөнхийлөгч Владимир Путин үүнтэй холбогдуулан мэдэгдээд

«Түүхий эдээс шалтгаалах явдлыг багасгах зорилтыг биелүүлэхийн тулд түүхий эдийн бус салбарт ногдох татварыг нэмэгдүүлэлгүй тогтоох хэрэгтэй гэж үзэж байна. Энэ салбарт нэмэлт татвар оногдуулах нь оновчтой биш харалган бодлого юм. Түүнчлэн бизнесийг санхүү, татварын баримт бичгүүдийг бэлтгэх үеэр давтагдах ор үндэсгүй ажлаас ангижруулвал зохино» гэв.

Ерөнхийлөгчийн төсвийн илгээлт ойрын гурван жилд төсвийн бодлогыг хэрэгжүүлэх чиг баримжаатай байна. Хожим Сайд нарын танхим чухам эл төслийг улс орныхоо санхүүгийн гол баримт бичгийг бэлтгэх үеэр үндслэх юм. Төрийн тэргүүн төсвийн илгээлтийг Холбооны улсад оруулах илгээлтийн нэг хэсгийг хувьд бичмэл хэлбэрээр 2000 оноос хойш оруулж байна. 2009 оноос ерөнхийлөгч Кремльд ерөнхий сайд болон засгийн газар, Холбооны хурлын хоёр танхимын гишүүдийн өмнө үг хэлж, биеэчлэн танилцуулж байна.