Ази-Номхон далайн бүсийн орнуудын Олон улсын III хөгжмийн их наадам /6-р сарын 28 –аас -7-р сарын 4-ний өдрүүдэд / болох гэж буйтай холбогдон Сибирийн томоохон төв болох Красноярск хотын Энх тайвны өргөн чөлөө ажилжээ. Өргөн чөлөө нь дэлхийн 19 орны жүжигчид оролцох их наадмын гол арга хэмжээнүүд явагдах байруудын нэг юм. Явган зорчигдын замын хөндлөн зураасын оронд их наадмын бэлэгдэл “төгөлдөр хуурын даруул” бий болжээ.

Дуурь, бүжгийн жүжиг, цирк, ардын аман зохиол болон блюзыг төлөөлөх 500 гаруй жүжигчид өнөөдөр Красноярск хотод хуран цуглараад байна. Тэдгээрийн дунд дэлхийн одууд ч цөөнгүй байна. Жишээ нь, их наадмын нээлтийг америкийн нэрт хийлч Ванесса Мей нээх бөгөөд, харин хаалтын тоглолтонд Жон Маклафлин тэргүүтэй нэрд гарсан “Шакти” хамтлаг оролцох юм. Гэхдээ хөгжмийн урлаг нь гайхамшигтай уралдааны дөнгөж нэгээхэн хэсэг байх болно гэж “Оросын дуу хоолой” радиод Красноярск мужийн соёлын сайд Елена Паздникова батлан хэлээд

«Эхний үед наадам нь Красноярскийн хөгжмийн наадам гэж гарч ирсэн бөгөөд үүний үндэс нь мэдээж хэрэг АНД орнуудын соёлын наадам байх юм. Тэгээд уламжлал болж ирсэн гэж сайд ярьлаа. Гэхдээ бид наадмыг өргөжүүлж тэлэн, шинээр урлагийн бусад салбаруудад хамааралтай блокуудыг бий болгосон. Уламжлалт урлагт 12 орны үндэсний бүжгийн болон хөгжмийн хамтлагууд оролцож байна. Сонгодог урлагт бол дуурь, бүжгэн жүжгийн болон симфони хөгжим оролцож байна. Мөн энд 8 орны хөгжмийн удирдаачид, гоцлол дуучид болон жүжигчид оролцож байна.

Дэлхийн сонгодог урлагийн зохиолчдын бүтээлүүд тавигдана. Гэхдээ бид үүнд орчин үеийн блок а буюу туршилтын урлагийг оруулсан, тухайлбал, манай хотод солонгосын “Донг” театр ирж байгаа. Харин солонгосын зураач Чхои Дон Хва бол энд Красноярскад өөрийн сонирхолтой уран бүтээлүүдээ хийж эхлээд байна. Сонирхуулж хэлхэд, тэр Орос улсад анх удаагаа ирээд байгаа юм. Үзэсгэлэнгийн олон төслүүдийг зохион байгуулсны дотор тухайлбал, гэрэл зургийн үзэсгэлэн байна. Түүнчлэн, интернет плэнер зохион явуулсан гэж сайд ярьлаа. Олон орны зураачид Шушенское тосгонд амьдраад долоо хонож байна /энэ нь Красноярскаас 500 км зайтай байдаг/. Тэд тэнд зургаа зурж, ажилдаа бэлтгэж байна. Красноярскийн иргэдийн хувьд, бүсийн хувьд дэлхийн олон төрлийн соёлын өвөрмөцтэй танилцах нь завшаантай хэрэг юм» гэлээ.

Красноярск нь зураачдад төдийгүй урлагийн бусад төлөөлөгчдөд хамтран уран бүтээл хийх санал тавьжээ. Елена Паздникова цаашид хэлэхдээ ”Азийн залуу бүжгийн жүжиг” төсөл болон олон улсын найрал хөгжим төржээ. Орос улсын урлагийн сургуулиуд болон дээд сургуулиудад суралцдаг Азийн орнуудын өсвөрийн залуу жүжигчдэд ямар нэгэн хэлбэрээр оролцох санал тавьжээ. Ингээд өөрийн хөтөлбөртэй интернациональ хамтлаг ерөнхий төсөл рүү орох нь тэр» гэлээ.

Красноярскийн их наадамд анх удаагаа кино программ бий болжээ. Энэхүү төсөл нь Владивосток хотод арван жилийн турш зохиогдож байгаа “Номхон далайн уртрагууд”кино наадмын адил бөгөөд АНД орнуудын киночдыг нэгтгэхэд орших юм. Сибрийн хотын иргэд нь энэхүү нэртэй чуулганд ялагчдын киног үзээх юм. Түүнчлэн, хятадын сонгодог киноны шилдэг бүтээлүд болох Чжан Имоу, Вонг Кар-Вай нарын киног үзэх боломжтой юм.

Харин ардын урлаг нь бүхий л өнгө будгаараа “Урчуулын хотхоны” нээлттэй тэнгэр дор байх юм. Азийн орнуудын урчууд нь Красноярскийн төвд мини-урлангуудаа ажлуулж, үзэгч олны өмнө гар урлалын бүтээлүүдээ туурвиж, сонирхосон хүнд зааж зөвлөх юм. Энэхүү тансаг өнгө алагласан өвөрмөц баярт олон хүн оролцож, хөл хөдөлгөөнтэй, хөгжилтэй сайхан болно. Баяр нь ойрын амралтын өдрүүдэд тэмдэглэх Красноярск хотын баяртай давхцах юм.