Түркийн эрх баригчид цэргээ сирийн хил руу татан шилжүүлж байгаагаа батлав. Саяхан Сири түркийн нисэх онгоцыг сөнөөсэнтэй холбогдуулан аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авахаар мөн шийдвэр гаргасан гэж Анкара тайлбарлав. 6-р сарын 22-оос хойш Анкара Дамаскын хороондын харилцаа эрс хурцдав. Иймээс байлдааны ажиллагаа явуулж болзошгүй хэмээн хэд хэдэн шинжээч үзэж байна. Байлдаан дайтах гээгүй. Асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх бодолтой байна гэж Түркийн удирдлага мэдэгдлээ. Анкара сирийн хожмын өдөөн хатгалгыг няцаах шийдвэр төгс байгааг байлдааны зэвсэг техникээ өөрчлөн байрлуусан явдал нотлон харуулав. «Сирийн АДХ хүчин түркийн сөнөөгч онгоцыг устгаснаас хойш Турк хандагаа өөрчилж, Сири улстай залгаа хил дээр гарсан ямар ч будлианы хариуд арга хэмжээ авна» гэж Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.