Сирийн дотоодын байдалд гаднаас оролцох ажиллагааг Орос улс дэмжихгүй гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад Тунисын ГХ-ийн сайд Рафик Абдессалямтай хийсэн хэлэлцээнийхээ үр дүнггээр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүнчлэн Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах тухай өрнөдийн орнуудын уриаг дэмжихгүй гэж Лавров тэмдэглэжээ. Сирийн оршин суугчид л Сирийн ерөнхийлөгчийн хувь заяаг шийдвэрлэх ёстой гэж тэрээр тэмдэглэв. Сайдын хэлснээр дэлхийн хамтын нийгэмлэг сирийн бүх хүчний яриа хэлэлцээг төлөвшүүлэхэд туслах ёстой. «Гадаадын этгээдүүд өөрсдийн хувилбарыг сирийн иргэдэд тулгах ёсгуй» гэж Лавров хэлжээ. 6-р сарын 30-нд Женевэд сирийн асуудлаар хийх олон улсын уулзалт үүнд чиглэгдэх ёстой гэж сайд нэмж хэлэв.