Өнөөдөр дэлхийн 10 орны 60 гаруй ажиглагч Монголын Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглав. 544 нэр дэвшэгч парламентын 76 суудлын төлөө өрсөлдсэн байна. Холбооны зөвлөлийн тэргүүн дэд дарга Александр Торшин оросын хэсэг ажиглагчийг тэргүүллээ. Тэрээр сонгуулийн зохион байгуулалтын өндөр түвшинг тэмдэглээд

«Сонгуулийн бүх хэсэг яг өглөөний 7 цагт нээгдэв. Сонгуулийн зохион байгуулалтын өндөр түвшинг тэмлдэглэмээр байна. Монголын сонгуулийн төв комисс урьдын туршлагыг харгалзан сонгуулийн үр дүнг гуйвуулах аргагүй болгохыг бодож сонгуулийн хэсгүүдийг тоногложээ. Сонгуулийн хэсэгт орох үеэр сонгогч хурууныхаа хээг дарна. Сонгуулийн бүх хэсгийг санал тоолох автомат багажаар тоноглосон. Бүх намын ажиглагчид байлцав. Хэн ч зэмлэл илэрхийлээгүй. Санал хураалт яв цав явагджээ.Өглөөний 11 цагийн байдлаар сонгогчдын 20 хувь нь саналаа өгсөн юм. Миний бодоход сонгогчид олноороо ирж санал хураалтад оролцсон» гэв.

Оросын ажиглагчид Төв аймгийн ба Улаанбаатарын хэдэн сонгуулийн хэсэгт очжээ. Монголын парламентын сонгуулийн үр дүнг улс орны цаашдын хөгжилд шийдвэрлэгч ач холбогдолтой учир сонгогчид идэвхтэй оролцсон гэж тэд үзэж байна. Сонгогчид эдийн засгийг өрнүүн хөгжүүлж улмаар хүн амын аж байдлыг сайжруулахын төлөө санал өглөө. Өнгөрсөн онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувиас давсан ч хүн амын бараг гуравны нэгний амьдрал ядуу хэвээр байна.

Сонгуулийг шудрага болгохын тулд Монгол улс бүхнийг хийсэн гэж Александр Торшин үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Монгол улсаас сурах юм бий. Миний бие бүр 12 жилийн турш янз бүрийн сонгуулийн үйл явцыг ажиглаж ирсэн. ТУХН-ийн орнуудад ч Орос улсад ч ийнхүү автоматчилж, сонгогчдын саналыг хамгаалсныг хараагүй. Одоогоос 4 жилийн өмнө болсон сонгуулийн таагүй байдлыг сургамж болгон ийм үр дүнд хүрсэн байх. Монголын тал тэртээх сонгулиас буурьтай дүгнэлт хийжээ. Саяхан батласан сонгуулийн тухай шинэ хууль ч зохих үүрэг гүйцэтгэв. Сонгогч эрүүгийн хариуцлага хүлээх нь чухал алхам болсон. Манайд гол төлөв комисс, штабуудын үйл ажиллагааг мөрдөн байцаадаг. Энд сонгогчдод бас анхаарал  хандуулж байна. Сонгогч санал өгөхийг хоёр удаа оролдвол эрүүгийн хариуцлага хүлээнэ» гэв.