Хүч хэрэглэнэ гэж ОХУ-ыг сүрдүүлэхийг хүлцэхгүй гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. «Оростой харилцахдаа хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэх арга хэрэглэхийг огт хүлцэхгүй» гэж төрийн тэргүүн мэдэгдэв.

«Төрийн цэргийн бүх байглуулагын зорилт улс орныхоо энх амгалан байдал, эрх ашиг, тусгаар тогтнолыг баталгаатай хангаж, аюулын хариуд зохих арга хэмжэ авахад оршино» гэж Дээд ерөнхий командлагч цэргийн академи, их сургуулиудын төгсөгчдэд зориулсан дайллага дээр мэдэгдэв. «Орчин цагийн армийг төлөвшүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг хангах нь нийт үндэсний нэгэн урьтлал мөн» гэж Путин батлан илэрхийлжээ.

«Бид батлан хамгаалах бодлогодоо цэргийн байгуулалтын орчин цагийн хандлагыг баримжаалж, түүний үндсэн дээр Зэвсэгт хүчээ цаашид шинэтгэж, шинэ дүр төрхий нь тууштай төлөвшүүлнэ гэж ерөнхийлөгч Путин мэдэгдэв.