Оросын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газар,парламентад хэлэлцүүлэхээр оруулах 2013-2015 оны төсвийн илгээлтэд гарын үсэг зурав. Мөн баримт бичиг ойрын гурван жилийн төсвийн бэлтгэлийн үндэс болох юм. Төрийн тэргүүн Кремльд илгээлтээ танилцуулан үг хэлж, макроэдийн засгийн тулгуур үзүүлэлтийг хэвээр хадгалж төдийгүй өөр үндсэн зорилтыг биелүүлэхэд чиглэгдэх хүчин чармайлтаа идэвхжүүлэхийг уриаллаа. Төсвийн хөтөлбөрийг хүнд түвэгтэй нөхцөлд хэрэгжүүлэх хийгээд хямралд бэлэн байх хэрэгтэй гэж Путин анхааруулав. 2012 оны төсөв хямрал гарсан нөхцөлд эдийн засгийн бодит гол салбар, нийгмийн хүрээг дэмжих зорилгоор орлогыг ахин хуваарьлах боломжтой байх ёстой. Путин улс орныхоо санхүүгийн гол баримт бичгийг зохиохдоо сүүлийн арван жилийн нефтийн дундаж үнийг иш үндэс болгохыг санаачлав.