Оросын Киров хотоос төмөр замаар Монгол улсад тусгайлан тоноглосон вагонд шилмэл 30 минжийг явуулахаар бэлэн боллоо. Минжүүд монголын нийслэлийн Туул голыг урьдын байдалд нь оруулах ёстой юм.

Туул гол бол монголын нийслэлийг усаар хангаж байдаг цорын ганц гол төдийгүй, одоогийн байдлаар сүрхий бохирдоод байгаа юм. Тус голыг алт олборлогчдын татсан шуудууны ус бохирдуулсаар иржээ. Түүнчлэн, сүүлийн хоёр жилд мэдэгдэхүйц нэмэгдэх болсон эргийн дагуу нүүдэллэн амьдрах малчид сөрөг нөлөө үзүүлэх болжээ.

Минжүүд усны далан гайхамшигтай барьж чаддагаараа гол тусны экологид эерэг нөлөө үзүүлдэг юм. Хагас метрийн диаметртэй болон 3 метрийн өндөртэй модыг минж ердөө нэг шөнийн дотор унагаж орхидог байна. Далан барих нь минжүүдэд усны түвшинг барьж тогтоон, үүрээ засахад чухал үүрэгтэй аж. Оросын улсын ус хамгаалалтын мэргэжилтэн, гавъяат экологч Ирина Коренева хэлэхдээ:

«Минжүүдийн барьж байгуулсан далангуудын дүнд хагшаасан шороон суулт болдог. Үүний дүнд ус тунгалаг болж эхэлдэг. Эдгээр нь хэвийн нөхцөлд явагдах бөгөөд ус болон усны сав газруудад хэвийн амьдрал бий болоход нөлөөлнө. Учир нь хэрвээ голыг дээд зэргээр бохирдуулж хаясан бол тэр усыг унданд хэрэглэж болохгүйгээс гадна техникийн зорилгоор ч ашиглаж үл болно» гэлээ.

Бий болсон далангуудад олон тооны бичил биетнүүд болон усны хорхой шавьжууд, тэр ч бүү хэл, усны шувууд ирдэг юм. Савартай шувуунууд нь загасны түрс авчирдаг. Загаснууд үржиж эхэлнэ. Эргийн дагуу модноос гарах шүүсийг эрвээхэй болон шоргоолжнууд амтархан иднэ. Тэдгээрийн дараа төрөл бүрийн шуувууд гарч ирнэ.

Туул голыг цэвэрлэх асуудал нь зөвхөн Монголын хувьд тулгамдсан төдийгүй Орос улсын хувьд чухал юм. Учир нь Туул гол Орхон голд усаа цутгахад, Орхон гол Сэлэнгэд усаа цутгадаг. Харин Сэлэнгэ мөрөн Байгал нуурыг тэжээдэг. Нууранд дэлхийн цэнгэг усны дөрөвний нэг байдаг. Тиймээс Орос улс Монгол улсын Туул голын экологийг сэргээхэд туслаж байгаа юм. Энэ зорилгоор хурдан үржидгээрээ ялгаатай кировын минжүүдийг сонгосон юм. Монголд минж нь маш ховордсон аж.

Гэхдээ голын экологийг сэргээхэд дан ганц минжүүдэд найдаж болохгуй юм. Голын усанд бохироо цутгаж байгаа аж үйлдвэрүүдийн хэрэглэж байгаа одоогийн технолгиудыг өөрчлөх шаардлагатай юм. Энд оросын мэргэжилтэнүүд монголын мэргэжил нэгтэнүүддээ туслаж бас болох юм шүү.