Хятад улс оросын С-400 «Триумф» зенит-пуужингийн системийг бусдаас түрүүн худалдан авч болзошгүй. Гадаадад нийлүүлэх мөн зэвсгийн хувилбарыг 2017 он гэхэд зохион бүтээх тухай Москва орчмын «Машины аж үйлдвэрийн технологи-2012» үзэсгэлэнгийн хүрээнд мэдээллийн эх сурвалжаас энэ тухай уламжлан мэдээлэв.

Ойрын таван жилд ийм шинэ үеийн цогцолбороор дан оросын армийг зэвсэглэх юм. Тухайлбал энэ онд 5 дахь үеийн С-400 системээр зэвсэглэж эхлэнэ. Зохион бүтээгчид Агаарын довтолгооноос хамгаалах оросын систем дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгааг харгалзан «Триумф»-ын гадаадад нийлүүлэх хувилбарыг нэг зэрэг зохион бүтээх юм.

Хятадын АЧА оросын үйлдвэрлэлийн зенит-пуужингийн систем- ийг сайн мэднэ. Тус улс С-300 зенит-пуужингийн системийг бүр 1993 онд худалдан авч эхлэсэн билээ. Одоо тэдгээр нь хятадын АДХ системийн үндэс суурь болжээ. Эдүгээ С-300 зенит-пуужингийн системийн үлэмж хэсэг нь Бээжин орчимд байгааг гадаадын цэргийн хэвлэл тэмдэглэв. Бусад нь Тайваны хоолой ба Далянь, Шанхай хотуудын агаарын уудмыг хамгаалж байна. Хятадын цэргийн мэргэжилтнүүд тэдгээрийн чанарыг өндөр үнэлэв.

Орчин цагийн С-400 «Триумф» системийн үр бүтээл урьдын С-300-хаас хоёр дахин илүү өндөр байна. Иймээс Хятад түүнийг худалдан авахыг сонирхож байна гэж цэргийн шинжээч Игорь Коротченко хэлээд

«Урьд Хятад С-300 зенит-пуужингийн нэлээд олон системийг худалдан авсныг харгалзах хэрэгтэй.Хятадад нийлүүлсэн С-400 ХАЧА-ийн батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх нь дамжиггүй.Хятад оросын үйлдвэрлэлийн зенит-пуужингийн системээр нутаг дэвсгэрээ хамгаалснаараа ирээдүйдээ итгэлтэй хандаж мэднэ» гэв.

Энэ намар шинэ загварын С-400 системийг хятадын цэргийн төлөөлөгчдэд үзүүлэх юм. «Алмаз-Антей» зохион бүтээгчдийн товчооны ерөнхий захирал Виталий Нескородов энэ тухай сэтгүүлчдэд мэдээлжээ.

С-400 зенит-пуужингийн системээр агаар-сансрын давшилтын орчин цагийн ба хэтийн хэрэгслийг сөнөөх юм. Тагнуулын ба стратеги-тактикийн нисэх онгоц, оператив-тактикийн ба дунд тусгалын баллистик пуужин болон өөр байг сөнөөх чадвартай. С-400 систем 20 пуужингаа онилон чиглүүлж, бараг 400 км хол 30 км өндөрт байг сөнөөж мэднэ. С-400 зенит-пуужингийн системийг байлдааны бэлэн байдалд 5-10 минутын дотор оруулж болно.

Оросын зохион бүтээгчид АДХ системийг улам боловсронгуй болгож байна. С-500 цоо шинэ системийг 2017 онд хэрэглэхээр төлөвлөжээ. Энэ шинэ систем С-400 ба америкийн Patriot Advanced Capability-3 системээс давуу учир гадаадад их эрэлт хэрэгцээтэй болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.