АНУ нь Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ 7-р сард болох чуулган дээр АНД-н бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Хятад улстай харилцан болон хамтран ажиллах шаардлагтай байгааг тэмдэглэх төлөвтэй байна. Энэ тухай Вашингтонд АНУ-ын Зүүн Азийн хэргийг хамрах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл мэдэгдэв. Камбожид 7-р сард болох АСЕАН-ы чуулган дээр АНУ нь Вашингтон болон Бээжингийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааны шинэ санаалуудыг тавихаар төлөвлөж байна. Тухайлбал, байгалийн сүйрлийн үр дагаваруудыг арилгахад болон онгон байгалийг хамгаалахад хоёр гүрэн хамтран ажиллах төлөвтэй аж. АНУ болон БНХАУ нь олон асуудлаар санал зөрөлдөөнтэй байна гэдгийг Курт Кэмпбэлл хүлээн зөвшөөрөв. Гэхдээ «бид хүчирхэг, найдвартай түншийн харилцаа тогтоохыг хүсч байна гэж тодорхой дохио илгээх ёстой» юм гэж тэр нэмж хэллээ.