Өнөөдөр Монгол улсад эхлэсэн парламентын сонгуулийн үр дүнг 15 өдрийн дотор албан ёсоор зарлан мэдээлэх тухай МОНЦАМЭ агентлаг уламжлан мэдээллээ. Санал хураалт орон нутгийн цагаар 7 цагт эхлэж, 20 цагт дуусах юм. 11 нам болон намын 2 эвслийн 544 нэр дэвшигч парламентын 76 суудлын төлөө өрсөлдэж байна. Агентлагийн уламжласнаар Сонгуулийн төв комиссиэс сонгуулийн үр дүнг ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржэд шууд мэдээлнэ. Монголын парламентын сонгуулийн үр дүн уул уурхайн аж үйлдвэр нь ид хөгжиж байгаа улс орны хөгжилд шийдвэрлэгч ач холбогдолтой болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэв.

Монголын ардын нам, Ардчилсан нам зэрэг тус улсын нөлөө бүхий хоёр нам нүүрс, зэс, алтны олборлолтын үр дүнд бий болсон орлогыг оновчтой ашиглах санал оруулжээ. Зөвхөн өнгөрсөн онд Монгол улсын эдийн засаг 17 хувиар өсөн нэмэгдсэн боловч хүн амын бараг гуравны нэгэн нь ядуу хэвээр байна. Дээр дурдсан томоохон хоёр намаас уул уурхайн үйлдвэрүүд түүнчлэн төмөр зам тавих болон дэд бүтцийн өөр хэсгийн санхүүжүүлэлтэд хүн амыг өргөн оролцуулах замаар ажлын шинэ шинэ орон тоо бий болгож, гадагшаа гаргах капиталыг багасгах замыг санаачлав. Түүнээс гадна Монгол улс нүүрс, зэс, ба өөр төрлийн түүхий эдий нь бараг 90 хувийг худалдан авч байгаа хөрш зэргэлдээ Хятадаас бүрэн шалтгаалахаас сэрэмжлэхийн тулд эдийн засгийн бүх салбарыг хөгжүүлэх ёстой.

Монголын Сонгуулийн төв комисс ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг парламентын сонгуульд оролцуулахыг хориглов. Хахуульдсан ялаар яллаж байгаа 53 настай улс төрч нэрээ гутаасан хэмээн Сонгуулийн төв комиссын гишүүд үзэж хассан байна. Эрх баригч нам л хахуульдсан гэж өөрийн хариуд Энхбаяр зэмлэж, Монголын ардын нам олигархууд ба гадаадын компаниудад зам тавьж байгаа баячуудын нам болон хувирч байгааг мэдэгджээ.