НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан Сирид Үндсэний нэгдлийн засгийн газрыг байгуулах санал тавьлаа. Төслийн дагуу энэ бүтцэд одоогийн засгийн эрх баригчдын төлөөлөлийн нэгэн адил сөрөг хүчнийхэн ч орох юм. Энэ тухай дипломатуудын хүрээний эх сурвалжийг иш татан Рейтер агентлаг уламжлав. Ингэхдээ нэрээ хэлэхийг хүсээгүй дипломатын ярьснаар, “ийм засгийн газраас засгийн эрхийг шилжүүлэхэд хүндрэл гарч байгаа юм уу, эвлэрэл болон тогтвортой байдлын процессд хор хөнөөл учруулж мэдэх хүмүүсийг хасахаар төлөвлөж байгаа “. Рейтер агентлагийн  үзэж байгаагаар, Аннаны таамаг Сирийн асуудлаар 6-р сарын 30-нд явуулахаар төлөвлөөд байгаа олон улсын уулзалтын гол сэдвүүдийн нэг болох аж.