Өнөөдөр АНУ Ираны нефтийг худалдан авахад оролцож байгаа гадаадын банкууд болон бусад байгууллагуудтай холбоотой хориг тавих төлөвтэй байна.Өмнө нь ийм хоригуудыг авч байсан, гэхдээ эдгээр нь зөвхөн хувийн санхүүгийн хэвшлүүдийг хамарч байсан. Түүнчлэн, өмнө нь мэдээлж байсны дагуу, АНУ шинэ арга хэмжээнд хамрагдах орнуудын нэрсийн жагсаалтаас 18 орныг хассан бөгөөд, үүнд Япон, Герман болон Их Британи зэрэг орнууд оржээ. Учир нь тэд иранаас нийлүүлэх нефтийнхээ нилээд хувийг багасгасан юм. Ингэхэд энэ жилийн эхний улиралд Иранаас нийлүүлэх нефтийнхээ нийт хэмжээг 30 % бууруулаад байгаа ч, хятадын төрийн байгууллагуудад хамааралтай болж мэдэх болоод байна гэж “Интерфакс“ агентлаг уламжилжээ. Шинээр авах арга хэмжээнүүдээр жагсаалтанд орсон байгууллагуудыг АНУ-ын банкны системээс болон америкийн санхүүгийн байгууллагуудаас хасахаар төлөвлөж байгаа аж.

Эдийн засагчдын үзэж байгаагаар, Иранд үзүүлж байгаа эдийн засгийн шахалт нь тус улсын жилийн мөнгөний ханшны бууралт 60 % хүрхэд хүргээд байгаа аж. Өмнө нь мэдээлж байснаар, 7-р сарын 1-нээс Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар шахалтыг эрчимжүүлэх үүднээс ЕХ-ны гишүүн орнууд ираны нефтийн импортонд хориг тавьж байна. Хэрвээ Ирантай цаашдын яриа хэлэлцээрт дэвшил гарахгүй тохиолдолд ЕХ нь хоригийн багцыг нэмэгдүүлнэ гэж ЕХ-гоо сүрдүүлсэн. ОХУ-ын ГХЯ 5-р сард АНУ-д Ираны нутаг дэвсгэрийн чанартай хоригууд нь Москва, Вашинтоны харилцаанд хүнд үр дагавар дагуулж мэдэх юм гэж анхааруулсан. АНУ-ын төлөөлөгчид мэдэгдэхдээ, Вашингтон нь АНУ-ын Ираны нутаг дэвсгэрийн шинжтэй нэг талын эдийн засгийн хоригуудтай холбогдуулан оросын талын түгшиж байгааг анхааралдаа авч байна гэжээ. Нөгөөтэйгүүр, ираны тал мэдэгдэлдээ, өрнөдийнхний хоригуудын үр дагаваруудыг давж чадна гэжээ.