Хятадын жолоодлоготой “Шэньчжоу-9” сансрын хөлөг пүрэв гаригт өнгөрсөн 9- р сараас тойрог замд байгаа “Тяньгун-1” модулиас салгагдсан тухай бээжингийн сансрын нислэгийн төвөөс уламжлав. “Шэньчжоу-9” нь багийн гурван гишүүнтэй 6-р сарын 16 ний өдөр “Чанчжэн-2 Ф” пуужинтээгчийн туслалцаатайгаар хөөрсөн юм. Тэдний дунд хятадын анхны сансрын нисгэгч эмэгтэй Лю Ян ниссэн. Хөлөгийг баасан гаригт хятадын хойд хэсэгт буулгахаар төлөвлөөд байна. Нислэгийн явцад хятадын баг “Тяньгунь-1” модультай гар дэглэмээр залгагдсан юм. Үүний дүнд Хятад улс нь ОХУ болон АНУ –ын дараа ийм технологитой дэлхийн гуравдахь орон болоод байна. “Шэньчжоу-9” үйл ажиллагаа нь БНХАУ-ын 2020 он гэхэд байгуулахаар төлөвлөж байгаа тойргийн замын станцын хөтөлбөрийн дагуу хэрэгжиж буй юм.

Хятадын жолоодлоготой “Шэньчжоу-9” сансрын хөлөг пүрэв гаригт өнгөрсөн 9- р сараас тойрог замд байгаа “Тяньгун-1” модулиас салгагдсан тухай бээжингийн сансрын нислэгийн төвөөс уламжлав. “Шэньчжоу-9” нь багийн гурван гишүүнтэй 6-р сарын 16 ний өдөр “Чанчжэн-2 Ф” пуужинтээгчийн туслалцаатайгаар хөөрсөн юм. Тэдний дунд хятадын анхны сансрын нисгэгч эмэгтэй Лю Ян ниссэн. Хөлөгийг баасан гаригт хятадын хойд хэсэгт буулгахаар төлөвлөөд байна. Нислэгийн явцад хятадын баг “Тяньгун-1” модультай гар дэглэмээр залгагдсан юм. Үүний дүнд Хятад улс нь ОХУ болон АНУ –ын дараа ийм технологитой дэлхийн гуравдахь орон болоод байна. “Шэньчжоу-9” үйл ажиллагаа нь БНХАУ-ын 2020 он гэхэд байгуулахаар төлөвлөж байгаа тойргийн замын станцын хөтөлбөрийн дагуу хэрэгжиж буй юм.