Монгол улсад парламентын сонгууль явагдаж эхлээд байна. Пүрэв гаригийн өглөө сонгуулийн хэсгүүд хаалгаа нээлээ. Улсын их хурлын 76 гишүүний судлын төлөө 11 намын болон эвсэлийн хоёр намын 544 нэр дэвшигч өрсөлдөх юм. Сонгуулийн дүн нь уул уурхайн аж үйлдвэр ид цэцэглэж байгаа тус улсын цаашдын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм. Тус улсын хамгийн нөлөөтэй хоёр нам - МАН болон сөрөг хүчний АН нь нүүрс, зэс болон алтны олборлолтын өсөн нэмэгдэж байгаа ашгийг ашиглах асуудлаар өөрсдийн хөтөлбөрүдтэй сонгуульд оролцож байна. Эдгээр хөрөнгийг зөв хуваарилах нь тус улсад чухал шаардлагатай байгаа юм.