Улаан номонд ховордсон амьтны хувиар орсон Пржевальскийн морийг аврах олон улсын нэгдсэн үйл ажиллагаанд Орос улс нэгдэн орлоо. Оросын газар зүйн нийгэмлэгийн болон НҮБ ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй Өмнөд Уралын Оренбург мужид эдгээр зэрлэг амьтныг чөлөөтэй үржүүлэх экологийн төслийг хөрөгжүүлж байна.

Дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд зөвхөн хүний хараа хяналтан дор Пржевальскийн морь буюу тахийг зуун жилийн турш үржүүлж ирсэн бөгөөд өнөөдөр дэлхий дахинд 2 мянга орчим толгой болоод байна. Байгальд байнгын хөдөлгөөн дунд байдаг эднийг хаалттай орчинд байлгах нь тэдэнд төдийлөн сайн нөлөө үзүүлээгүй юм. 1879 онд оросын нэрт аялагч Николай Пржевальский тахийг Төв Азид анх нээсэн юм. Тэд гэрийн амьтдаас ялгаа нь богино дэл, толгойн урд талын богино үс болон эх биеийн урт үсээрээ ялгаатай байсан. Гэхдээ хожим тодорхой болсноор тахь нь гэрийн морийн элэн хуланц биш байв. Яагаад гэвэл тэдний хромосомын тоо өөр байжээ.

Энэхүү амьтныг аврах нэгдсэн ажиллагааны стратеги нь 1959 онд Прагад болсон Олон улсын тахийг хадгалах анхдугаар симпозиум дээр батлагдсан юм. Прагийн амьтны хүрээлэн энэ амьтны омгийн номыг хөтөлдөг. Монгол улс нь анх түрүүн зэрлэг тахийг байгальд буцааж тавих газар болсон юм. 1992 онд тус улсын Хустайн нуруу үндэсний паркад тахийг уугуул нутагт нь буцаан нутагшуулахаар хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хожим нь энэхүү хөтөлбөрийн Хятад улсын Талхин тал үндэсний паркад хэрэгжүүлсэн. Одоо эдгээр зэрлэг амьтад нь 200 толгой болж өсөөд байна.

Оренбург мужийн тал нутагт тахь нутагшуулахад таарах сайхан газар юм гэж Орос улсын ШУА-ийн Уралын салбарын газар тариалан экологи, газар байгуулалтын лбарораторийн эрхлэгч газар зүйн ухааны доктор, төслийн зохиогч Сергей Левыкин ийн үзэж байна.

Тал нутаг, тахь гэдэг бол салашгүй ойлголтууд юм. Тахь – бол тал нутгийн бэлэг тэмдэг. Яагаад заавал тахь гэж үү? Яагаад гэвэл манай үеийг хүртэл амьдарч ирсэн зэрлэг морьдын нэг бол тахь юм. Таамаглаж буйгаар, тэд нь Ижил мөрнөөс Монгол хүртэл амьдарч байжээ. Яагаад Оренбург мужид гэж үү? Учир нь манайд тахь нутагшиж болох тал нутаг бий юм. Тэдэнд бид өөр зорилгоор ашиглагдаж байсан Батлан хамгаалах яамны харъяанд байсан газрыг олоод байгаа. Маш том газар нутгийг тахь нуатгшуулж үржүүлэхээр бид түрээсэлж аваад байна.

Эхний ээлжинд мэргэжилтэнүүд амьтны хүрээлэнгээс ирсэн тахиудыг зэрлэгшүүлж, тэднийг “Оренбургийн Тарпания” дархан цаазтай газар хамгаалалтандаа авна. Эрт цагт түрэгүүд тарпаны гэж зэрлэг морьдыг хэлж байжээ. Одоо “Оренбургийн Тарпания” хүрээлэнгийнхэн тахиудыг зуны турш байнгын устай байлгахын тулд худаг ухаж, булаг шанд гаргаж байна. Дараагийн алхамд цаг агаарт дасан зохицоход тусгайлан зориулсан асар том талбайг байгуулах юм. Энэ талбай нь эхний ээлжинд ирсэн морьдыг ажиглахад зориулагдсан юм. Үүний дараа тахиудыг авчирна. Шинжээчид “Оренбургийн Тарпания” нь шинжлэх ухааны, аялал жуучлалын болон олон улсын брендыг нутагшуулах ирээдүйтэй төв болж хувирна гэдэгт эргэлзэхгүй байна.