Хүний эрхийн асуудлаар Вашингтон дэлхийн шүүгчийн үүргийг хүлээх ёс суртахууны эрх үгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер нам нэгтэй одоогийн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжлэв. Түүний шүүмжлэлтэй нийтлэлийг “Нью-Йорк таймс” сонинд нийтлэгджээ.

Үүний жишээ болгож Картер нь Пакистан, Сомали болон Йеменьд америкийн нисэгчгүй онгоцоор цохилт өгсний улмаас энгийн иргэдийн дунд олон хүний амь эрсэдсэн гэх жишээнүүдийг нэрлэв. Тэрбээр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Кубын Гуантанамо дахь бааз дээр алан хядах ажиллагаанд сэжигтэй хүмүүсийн хүний эрх зөрчигдөж байгааг болон америкийн тусгай албаныхны зөвшөөрөлтэй гадаадад хүмүүсийг хөнөөж байгаа тухай тоо баримтуудыг сануулав.

Жимми Картер тэмдэглэхдээ, америкийн засгийн газар терроризмтэй тэмцэх ажлын хүрээнд Хүний эрхийн нийтлэг тунхаглалын 30 зүйл ангийн 10 лавтай зөрчиж байна гэжээ. Жимми Картерын байр суурийг оросын хүний эрхийн хуульч Михаил Салкин ийн хуваалцаж байна. Энэхүү шүүмжлэл нь нилээд ул суурьтай юм. Үнэхээр хүний эрхийг хамгаалах олон улсын конвенцуудтай зөрчигдөж байгаа зүйлүүд байна. Тухайлбал, шүүх ажиллагаагүй цаазалсан явдлууд илэрсэн. АНУ-ын хууль тогтоомжийн дагуутус улсын нутаг дэвгэрээс гадна тэд юу ч хийж болох аж. Ингэхдээ АНУ нь хүний эрхийг хамгаалахад ёс суртахууны загвар мэт өөрсдийгөө харуулдаг.

Жимми Картерын хэлсэн нь Wikileakes сайтан дээр нийтлэгдсэнийг хөндлөнгөөс нотлож буй юм. Жулиан Ассанжийг чухамдаа энэхүү мэдээллийг тараасан болохоор л шүүх гээд байгаа, гэхдээ Жимми Картерыг тэдгээр мэдээллүүдийг тарааж буйд одоогоор түүнийг хэн ч хэрэгт татаагүй байна. Оросын улс түмний найрамдлын их сургуулийн шинжээч Максим Киселевын үзэж байгаагаар, Жимми Картерын АНУ-ын засаг захиргааг шүүмжилж байгаа нь тэмдэглүүштэй юм.

Тэр америкийн олон сэхээтнүүдийн бодож байдаг зүйлүүдийг хэлсэн. Тэдний хувьд энэ баримтууд нь баттай бөгөөд аль эртнээс яригдах болсон. АНУ-д сэдвийг ярих нилээд дэлгэрсэн: Америк нь дэлхий дахиныг хүний эрхэнд соёлтой хандахыг заадаг мөртлөө, өөрсдөө тэр бүр эдгээр эрхүүдээ мөрдлөг болгодоггүй. Америкийн захиргааг дэлхийн терроризмтэй тэмцэхдээ хүний эрхийг зөрчиж байгааг нэг бус удаа зэмлэж байсан юм.

Жимми Картерын мэдэгдэлүүд нь ямарч шинэлэг зүйлийг агуулахгүй байгаа гэх Максим Киселевын саналтай Гадаад бодлогын төвийн шинжээч Евгения Бойко санал нэгдэж байна. Гэхдээ тэд нэг намын нөхөртөө ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө туслах ёстой гэж тэр үзэж байна.

АНУ-ын өмнө имижээ идэхжүүлэх асуудал тулгарч байна. Энэ нь ерөнхийлөгчий сонгуулийн өмнө, Афганистанаас америкийн цэргүүдийг гаргахын өмнө болж байгаагаараа чухал юм. Тэгээд ч ер нь гадаад бодлогын бүхий л хүрээнд тэр. Тиймээс Жимми Картерын шүүмжлэл нь ардчилсан намыг бусад томчуудын дэргэд өвөрмөц хандлагуудтай болон гадаад бодлогын үнэлэлттэй байдаг гэдгийг харуулахад чиглэгдсэн гэдгийг би үгүйсгэхгүй. Тэгээд ч Барак Обама ч эдгээр мэдэгдэлүүдэд нэгдэж, өөрийн гадаад бодлогын зорилтуудаа арай өөрчилж болох юм.

Үүнийг хийх үгүйг цаг хугацаа харуулна. Мэдээж хэрэг АНУ гадаад бодлогынхоо номлогчийн чиглэлийг дахин харах л байх. Энэхүү чиглэлийг ардчилагчид, бүгд найрамдахчууд удаан хугацаагаар явуулж ирсэн юм. Ингэхдээ тэр нь улс төрийн ашиг улам бүр бага авчирч буй юм.