0Японы осолд нэрвэгдэсн «Фукушима» АЦС-ын операторч - ТЕРСО компанийн хувьцаа эзэмшигчид компанийг улсын мэдэлд хураах төлөвлөгөөг сайшаав. 2011 оны үр дүнгээр их хэмжээний гарз хохирол хүлээсэн ТЕРСО засгийн газраас бараг 13 тэрбум доллар авах юм. Үүний хариуд японы эрх баригчид компанийг хяналтдаа авна. Би-Би-Си компанийн мэдээлснээр энэ нь японы эрх баригчдаас амины компанийг өрөнд идэгдэхээс аврах зорилгоор үзүүлсэн санхүүгийн хамгийн том тусламж билээ.