Египетийн зэвсэгт хүчний дээд зөвлөл шинэ засгийн газарт Батлан хамгаалах, Дотоод явдлын ба Хууль зүйн яамдыг хяналтдаа авах тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Египетийн ерөнхийлөгчээр сонгогдсон Мухаммед Мурсийн туслах Усама Хаддадын мэдэгдлийг үндэслэн бичжээ. Мөн ГХЯ ба Сангийн яам ерөнхийлөгчийн хяналтад байх болно. Түүнчлэн цэргийнхэн сонгуулийн үйл явц ба засгийн газрын шинэ тэргүүнийг томилоход оролцохгүй. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад МАГАТЭ-гийн тэргүүн асан Мухаммед аль-Барадеи засгийн газрыг тэргүүлж болзошгүй.