Москва Вашингтонд хандан Магнитскийн хууль гэгчийг батласны хор холбогдолыг дэнсэлж цэгнэхийг уриалав. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков энэ тухай сэтгүүлчдэд мэдэгджээ. «Магнитскийн хууль гэгч хүчин төгөлдөр болох нь Орос АНУ-ын хоорондын харилцаанд тун зохисгүй нөлөөлнэ» гэж дипломат ажилтан үзэж байна. Энэ хуулийг батласны хариуд Москвагаас зохих хариу өгч магадгүй гэж тэрээр үзэж байна. Өчигдөр АНУ-ын сенатын олон улсын хороо 2009 онд Hermitage Capital хөрөнгө оруулалтын сангийн ажилтан Сергей Магнитский шоронд нас барсанд хамаатай хэмээн үзсэн оросын түшмэдийн эсрэг визийн хориг тогтоох тухай хуулийн төслийг сайшаав. Тэр үед Магнитскийд эмнэлгийн тусламж цагт нь үзүүлээгүй байна. Сенатын хорооноос ийн шийдвэр гаргана гэж бодож байсан. Юу гэвэл Орос улсад хэргийг мөрдөн байцааж дуусаагүй ч бүгд найрамдах ба ардчилсан намуудын төлөөлөгчид хуулийн төслийг дэмжсэн байна.