НАТО «зүүн өмнөд хилийнхээ байдлыг анхааралтай ажиглана» гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссен НАТО-гийн зөвлөлийн Анкарагийн санаачилгаар сирийн асуудлаар зарлан хуралдуулсан ээлжит бус хуралдааны үр дүнгээр мэдэгджээ. Сирийн Агаарын довтолгооноос хамгаалах хүчин Түркийн Цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоцыг устгасан явдал хуралдаан хийх шалтгаан болсон.

Онгоцы нь олон улсын агаарын удамд сөнөсэн гэж Туркийн командлал үзэж байна. Энэ үзэл санаа НАТО-гийн зөвлөлд хандах шалтгаан болсон. Харин сирийн цэргийнхний хувилбараар сөнөөгч онгоцыг Сири улсын усан дээгүүр нисч явсан үеэр нь сөнөөсэн байна. Онгоц нь сирийн агаарт цөмрөн орсон байж магадгүй гэж бүр түркийн эрх баригчид үзсэн нь сонин шуу. «Тэнгис дээгүүр маш хурдан нисч яваа байлдааны онгоц заримдаа хил давж буцах нь өрийн практик ажиллагаа» гэж Түркийн ерөнхийлөгч Абдулла Гюль мэдэгджээ. Цэргийн шинжээчид өөр саналтай байна. Ямар нэг улсын Цэргийн нисэх хүчний онгоц өөр улсын агаарт цөмрөн орох нь ер бусын ажиллагаа юм.

Тэр ч байтугай түркийн «Фантом» онгоц сирийн агаарт бүрэн цөмрөн орсныг будлианы зарим тал нотлон харуулсан гэж Геополитикийн академийн дэд ерөнхийлөгч Константин Сивков хэлээд: «Түркийн онгоцыг «Панцирь» зенитийн пуужин-их бууны цогцолбороор сөнөөсэн байж магадгүй. Тэр автомат дэглэмээр ажиллах боломжтой. Пуужинг нь 12, их буу нь 2 км зайны тусгалтай. Автомат дэглэмэр ажиллавал буудлагын дэглэмийг ч автомат аргаар сонгож авна. Байг алсаас илрүүлвэл пуужингаар, их бууны буудлагын хүрээнд байвал их буугаар тус тус буудах юм. Түркийн «Фантом»-ыг их буугаар буудаж сөнөөсэн байх. Ямар байсан ч 2,5 км-ээс холгүй 1,5 км-ээс өндөр биш нисч яваа онгоцыг их буугаар будаж сөнөөх юм. АДХ систем түүний дотор «Панцирь» усанд ойрхон байрлахгүй, уснаас бараг 1 км зайтай байдаг. Эд бүхэн түркийн нисэх онгоц Сирийн агаарын гүнд цөмрөн орсныг харуулж байна. Тэр ч байтугай энэ онгоц нэг бус удаа цөмрөн орсон нь манёврлах бүдүүвчэд тусгагдсан юм».

Ийн үйл явдал урьд өмнө ч болсон байна. ЗХУ оршиж байсан үед америкийн тагнуулын нисэх онгоцууд зөвлөлтийн агаарын хилийг олонтаа зөрчив. Зөвхөн 70-д оноос наана америкийн тагнуулын нийт 283 онгоцыг устгасан билээ.

Түркийн нисэх онгоц сирийн агаарт юу хийсэн бэ? Сирийн АДХ системийн сөнөөсэн онгоцны загвар үүнд хариу өгч байна. RF-4E бол тагнуулын онгоц юм. Тэр сирийн агаарын удамд цөмрөн орсон нь тохиолдлын хэрэг бишээ. Ливаны цэргийн шинжээч Амин Хтейт хэлэхдээ: «Энэ удаагийн будлианыг урьдын үйл явдлаас салангид авч үзэж болохгүуй. Өнгөрсөн долоо хоногт сирийн МИГ-21 сөнөөгч онгоцны нисэгч онгоцоо Иорданид хулгайлан булгасныг дурдая. Түрк, АНУ, Израиль улсууд сирийн Цэргийн нисэх хүчний бүх нууц түлхүүрийг тайлан авсан байх. Энэ нь «өөрийн-харийн» системийг тойрон Сири улсын агаарын удамд саадгүй цөмрөн орох боломж бусад улсын нисэх хүчинд олгоно» гэв.

Сирийн АДХ системийн бат бөх чанарыг шалгах гэсэн оролдлого дампуурсан явдал Дамаскын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг шаардадж байгаа зарим этгээдийг тогтоон барих бололтой гэж шинжээч тэмдэглэв. Сирийн АДХ систем ажиллах бүрэн чадвартай байна.

Хэрэг явдлын улс төрийн талын тухайд гэвэл мөн будлиантай холбогдуулан сирийн цэргийнхнийг түрэмгийлэгч мэтээр харуулахад хэцүү байна. Гэвч Анкарагийн шаардлагаар хуралдсан НАТО-гий зөвлел Дамаскыг буруушаав. Эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссены мэдэгдсэнчилэн хамтын батлан хамгаалалтын зарчмыг батласан Вашингтоны гэрээний 5-р зүйл ангийг ажиллуллах асуудлыг хуралдаанаар хэлэлцээгүй. Өөрөөр хэлвэл онгоцны тойрны будлиан Сирид давшлах шалтгаан болохгүй. Харин сирийн батлан хамгаалах чадварыг ийнхүү шалгах оролдлого цаашид үргэлжлэх бололтой.