Бямба гаригт Женевэд сирийн асуудлаар хийх уулзалтад оролцогчид одоогоор тодроогүй байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлгч Виталий Чуркин өчигдөр АЗ-ийн хаалттай хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээллээ. Женевэд ГХ-ийн сайд нарын хэмжээнд хийх уулзалт Сирийн эрх баригчид ба сөрөг хүчинд нөлөө үзүүлж мэдэх орнуудыг оролцуулан мөргөлдөөнийг зохицуулах арга барилыг олох ёстой. Хоёр талын сөргөөлдөөн тус улсад 2011 оны 3-р сараас үргэлжлэсээр байна. НҮБ-ын ба арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Ананаас мөн бага хурлыг зарлан хуралдуулахыг санаачлав. Оросын санал ч үүнд нийцэж байна. Виталий Чуркин Женевийн уулзалтьад оролцож болзошгүй төлөөлөгчдийн асуудлыг хөндөн Орос, АНУ, Их Британи, Хятад, Франц зэрэг НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс болон Сиритэй хил залгаа ба Араьын улсуудын холбооны зарим гол гишүүн түүнчлэн Иран, Саудын Арави зэрг улсыг оролцуулвал зохино гэв. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Женевийн уулзалтьад оролцохыг РИА Новости агентлаг тэмдэглэв.