Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай хэсэгт нефть хийн орд газрыг эзэмших зөвшөөрөл гадаадын компаниудад өгөх тухай хятадын шийдвэр хууль бусын байна гэж Вьетнам үзэж байна. Франс Пресс агентлагийн мэдээлснээр эх газрын усан дорхи үргэлжлэлд нефть хий олборлож байгаа хятадын CNOOC корпорации өнгөрсөн бямба гаригт Өмнөд Хятадын тэнгист 9 хэсгийг гадаадын компаниудад нээж өгсөн байна. Эдгээр хэсэг Вьетнамын 200 бээроийн эдийн засгийн онцгой бус оршино гэж Вьетнамын ГХЯ мэдэгдэв. Иймээс CNOOC корпорацийн хууль бусын шийдвэр Вьетнамын тусгаар тогтнолыг зөрчиж байна. Тус корпорации үйлдвэр худалдааны хэвийн практик ажиллагааны хүрээнд ийн шийдвэр гаргасан гэж өчигдөр БНХАУ-ыг ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй мэдэгдэв. Хятадын дипломат ажилтан саяхан хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, «Вьетнам хэлэлцээрийг хүндэтгэж, байдлыг даамжруулж мэдэх ажиллагаа явуулахаас түдгэлзэнэ» гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Өмнөд Хятадын тэнгисийн Спратли ба Параселийн арлуудын ойронд маргшаан үүссэн юм. Эдгээр арал Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байх ёсгүй хэмээн Вьетнам ба өөр хэдэн улс үзэж байна. Арлууд нутаг дэвсгэрий нь салшгүй нэг хэсэг гэж Хятад үзэж байна.