Өмнөд Солонгос Япон хоёр улс БНАСАУ-ын тухай цэргийн тагнуулын мэдээлэл солилцохоор тохиролцож, засгийн газар хоорондын зохих хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэнг байна гэж өнөөдөр өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Эдгээр хоёр орны хоорондын хэлэлцээр 1945 онд Солонгос японы колоничлолын ноёрхолоос чөлөөлөгдснэжэ хойш цэргийн салбарт байгуулсан анхны хэлэлцээр билээ. Япон улсаас цэргийн салбарыг хамрасан янз бүрийн хэлэлцээрийг Сеулд санал болгосон ч Өмнөд Солонгос тэдгээрт гарын үсэг зурахаас татгалзсан аж. Умард Солонгос пуужин, цөмийн хөтөлбөрүүдээ эрчимжүүлсэн явдал Сеул мөн хэлэлцээрт гарын үсэг зурахад нөлөөлэв. Энэ нь тагнуулын лавтай бүрэн мэдээлэл авахтай холбоотой юм.