Өнөөдөр Москвад Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга армийн генерал Николай Макаров Японы өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга генерал Сигэру Ивасакитэй хэлэлцээ хийх тухай ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны удирдлагаас мэдээллээ. Талууд хоёр орны цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийг авч үзэж, АНДБН-ийн аюулгуй байдлыг хангах асуудлаар санал солилцож, харилцан сонирхогч асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Ивасаки 6-р сарын 26-нд Орос улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.