Сири улсын байдал даамжрасан учраас ажиглагчдын ажлыг тус улсад сэргээх боломжгүй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийг сахиулах ажиллагааны асуудал эрхлэсэн орлогч Эрве Ладсу үзэж байна гэж «Франс Пресс» агентлаг мэдээллээ. Түүнээс гадна Ладсу НҮБ-ын АЗ-ийн Сири улсын байдлыг авч үзэж хэлэлцсэн хаалттай хуралдаан дээр үг хэлж, ажиглагчид хиймэл дагуулын утас хэрэглэхийг Дамаскаас хориглосон явдлыг шүүмжлэв. Эдгээр холбооны хэрэгсэл ажиглагчдын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгохрд зайлшгүй чухал гэж тэрээр онцлов. НҮБ-ын ажилагчид Сирид хүч хэрэглэх ажиллагааг шатлан өргөжүүлсэнтэй холбогдуулан тус улсад ажлаа тур зогсоов.