Түрк улс цэргийн нисэх онгоцы нь сөнөөсэнтэй холбогдуулан Сири улстай залгаж байгаа хилээ хаахгүй. «Хабер Тюрк» телевизийн сувгийн мэдээлснээр Түркийн худалдаа, гаалийн сайд Хаяти Языжин энэ тухай мэдэгджээ. Түүний хэлснээр эрх баригчид сирийн хил орчмын нэг ч боомтыг хаах гээгүй. Одоо хил дээр ийн дөрвөн боомт ажиллаж байна. Эрх баригчид дамжин нэвтрэх шинэ замыг эрэж байна гэж тэрээр нэмж хэллээ. Түркийн талаас их хэмжээний ачаа Сирий улсыг дамжин Персийн булангийн орнууд руу явуулж байсан гэж сайд нэмж хэлэв. Хил хязгаарыг хаахгүй. Хаавал туркийн нутаг дэвсгэрт шилжин суусан сирийн 33 мянга гаруй дүрвэгчэд туслаж чадахгүй гэж Түркийн эрх баригчид үүний өмнө мэдэгдсэн билээ. Гэсэн ч байлдааны техникийг хил орчмын бүс нутагт татан шилжүүлж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.