Оросын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн байдлын зохицуулалтад Ираныг оролцуулан аль болох олон хөрш зэргэлдээ орныг оролцуулахын төлөө байна. Тэрээр өчигдөр Иорданийн II Абдалла хаантай хийсэн хэлэлцээнийхээ үр днгээр энэ тухай сэтгчдэд мэдэгдлээ. «Хөрш зэргэлдээ улс бүр сирийн дотодын ямар нэг хүчинд нөлөө үзүүлэх боломжтой» гэж Оросын төрийн тэргүүн тэмдэглээд ийн боломжийг тоомсорлохгүй байж болохгүй гэж нэмж хэлсэн байна. Иран улсыг 6-р сарын 30-нд Женевэд болох сирийн асуудлаахи бага хуралд урих ёстой гэж үүний өмнө ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдсэн билээ. «Нөлөө бүхий төлөөлөгчид хэлэлцээ хийх ёстой» гэж сайд онцлов. Орос улс Ираныг оролцуулах эсэхээс үл шалтгаалан бага хурад оролцоно гээж Сергей Лавров тэмдэглэв.