Сири улс байлдан дайтаж байна гэж өчигдөр тус улсын ерөнхийлөгч Башар Асад мэдэгдэв. Ялалтын төлөө бүх хүчин чар- майлтаа дайчлах нь зайлшгүй чухал гэж тэрээр онцлов. «Бидний эсрэг бүх талаас дайн хийж байна. Манай улс төрийн бодлого, амьдралын бүх хүрээгээ энэ дайнд ялалт байгуулахад чиглүүлэх ёстой» гэж ерөнхийлөгч засгийн газрын гишүүдэд хандан уриалав. Террористууд бол Сири улстай байлдан дайтаж байгаа дайсан юм гэж Асад мэдэгджээ. Түүнчлэн Сири улсын ерөнхийлөгч өөрийг нь огцоруулах тухай өрнөдийн орнуудын уриаг няцаав. Сири улс өөрий нь эрх ашгийг харгалзан хүндэтгэх үндсэн дээр орон бүхэнтэй сайн сайхан харилцаатай байхыг хичээж байна гэж үүний хамт Асад мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ. Өчигдөр байлдаан Сирийн нийслэл Дамаск хотын дүүрэгт явагдсан тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Олон арван хүн амь үрэгдсэн гэж байлдан дайтаж байгаа талуудаас мэдэгдэв. Засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн Сирид нэг жил гаруй үргэлжилж, сөрөг хүчин улс орны хүчний байгуулагуудтай хийх зэвсэгт тэмцэл болж хувирав. 4-р сарын дундуураас Сирид гал зогсоох тухай зарласан хийгээд НҮБ-ын ажиглагчид мен дэглэмийг хэрхэн даган мөрдөж байгааг ажиглах ёстой. Гэвч зэвсэгт будлиан ахин гарч, хүмүүс хэлмэгдсээр байна гэсэн мэдээ ирсээр байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад мөргөлдөөний уршгаар 12 мянга гаруй хүн амь үрэгдэж, 230 мянга орчим хүн дүрвэж, бараг 1 сая 500 мянган хүнд хүмүүнлэгийн тусламж шаардагдаж байна.